“Үндэсний чанарын шагнал-2023” эздээр дараах гурван байгууллага шалгарлаа.
Шилдэг аж ахуйн нэгж: “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ
Чанарын менежментийн тогтолцоо;
-
Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо;
-
Хүний нөөцийн менежментийн тогтолцоо;
-
Техникийн хяналтын менежментийн тогтолцоо;
Лабораторийн чанарын менежментийн тогтолцоог холбогдох олон улсын стандартын дагуу хэрэгжүүлснээс гадна гадаадын ALS Group; Alfred H Khight Asia Analytical болон RC Inspection Asia Assayers байгууллагаар хөндлөнгийн хяналтыг хийлгэж бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулдаг.
Шилдэг бүтээгдэхүүн: МИЛКО ХХК-ИЙН “МОНГОЛИАН КАМЕЛ” БҮТЭЭГДЭХҮҮН
“Ингэний хоормог” нэрийн бүтээгдэхүүн нь энгийн болон баяжуулсан гэсэн 2 төрөлтэй. Тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл жилээс жилд нэмэгдэж, 2021 онд 17,3 мян.тонн байсан бол 2023 оны эхний 9 сарын байдлаар 63,7 мянган тонн болж өсөн БНХАУ-ын зах зээлд экспортолж байна.
Шилдэг үйлчилгээ: “СКАЙ ХАЙПЕРМАРКЕТ” ХХК
БНСУ-ын жижиглэн худалдаа сүлжээ болох Имарт хайпер маркетийг франчайзингийн эрхтэйгээр явуулдаг бөгөөд үйлчилгээний чанар хүртээмжийг хангах хүрээнд холбогдох хууль тогтоомж, стандартыг мөрдөхөөс гадна 40 гаруй дүрэм журам болон итгэмжлэгдсэн лабораториар дамжуулан дотоод хяналтыг хэрэгжүүлж байна.