Нийгмийн даатгалын ерөнхий газраас Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн батлагдсантай холбогдуулан хууль сурталчлах ажлын хүрээнд МҮХАҮТ-тай хамтран танхимын гишүүн байгууллагуудад /2023.11.03/ сургалт зохион байгууллаа.
Сургалтыг НДЕГ-ын дарга Л.Мөнхзул нээж “Нийгмийн даатгалын үйл ажиллагаа”-ны талаар танилцуулга, илтгэл тавив.
ХНХЯ-ны НДБХЗГ-ын дарга Б.Батжаргал “Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн агуулга”, НДЕГ-ын БХСГ-ын дарга Ц.Ганцэцэг “Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн танилцуулга”, НДЕГ-ын СБГ-ын дарга Б.Даваахүү “Нийгмийн даатгалын тайлан, шимтгэл төлөлттэй холбоотой асуудал”, НДЕГ-ын БХСГ-ын ахлах мэргэжилтэн С.Лхагвадорж “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн танилцуулга” зэрэг сэдвээр мэдээлэл өгч, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө.
Тус сургалтад Танхимын гишүүн 61 аж ахуй нэгж байгууллагын 80 хүн хамрагдав.