Дэлхийн чанарын 7 хоногийн хүрээнд “Стандарт ба хөгжил” уриан дор Үндэсний чанарын чуулганыг зохион байгуулна. Энэхүү чуулганыг угтан Стандарт, хэмжил зүйн газар, МҮХАҮТ хамтран “Итгэмжлэгдсэн лабораториудын өнөөгийн байдал”, "Өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд баталгаажуулалтын байгууллагуудын үүрэг оролцоо" сэдэвт урьдчилсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг нээж МҮХАҮТ-ын Гишүүнчлэлийн газрын дарга О.Аюуш үг хэлж, СХЗГ-ын Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газрын дарга В.Ганзориг Үндэсний чанарын чуулган-2023 зохион байгуулахтай холбоотой мэдээллийг өгөн, Экспорт, Импортын бүтээгдэхүүний гаалийн хяналтад итгэмжлэгдсэн лабораторийн үүрэг оролцоо, Итгэмжлэгдсэн лабораториудын хамтын ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, Баталгаажуулалтын байгууллагуудыг бодлогоор дэмжих, үйлчилгээний баталгаажуулалт, тогтвортой байдал зэрэг сэдвээр холбогдох байгууллагууд тус тус илтгэл тавилаа.
Хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ын дэргэдэх Итгэмжлэгдсэн лабораториудын зөвлөл, Үндэсний итгэмжлэлийн төв болон төр, хувийн хэвшлийн лабораториудын төлөөлөл оролцож, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, гарц шийдлийн талаар ярилцав.