Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд Гадаад харилцааны яам, Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад суугаа Элчин сайдын яам, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхим, БНСВУ-ын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулсан тус форумд Монгол улсаас 70 гаруй, Вьетнамын талаас 80 гаруй, нийт 200 орчим төлөөлөгч оролцлоо.
Форумын үеэр Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын орчны талаар мэдээлэл өгч, хоёр улсын хооронд хөдөө аж ахуй, мал аж ахуй болон сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарт хамтран ажиллах боломжийн талаар вьетнамын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нарт дэлгэрэнгүй танилцуулав.
👉МҮХАҮТ-ын дэд захирал Ц.Магнайбаатар “Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин, боломжууд”,
👉Хүнсний хувьсгал ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Т.Мөнхтөр “Монгол-Вьетнамын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны боломжууд”,
👉АМГТГ-ын дарга Л.Баярмандал “Монгол дахь бизнес боломжууд: Уул уурхайн бус экспорт”,
👉ЭЗХЯ-наас "Монголын бизнесийн болон хөрөнгө оруулалтын орчин" сэдвээр тус тус илтгэл тавив.
БНСВУ-ын талаас агаарын тээврийн Вьет-Жет групп, Совико групп, Ти Эйч групп, БиАрЖи групп, аялал жуулчлалын Вьен-Пеарл зэрэг компани үйл ажиллагаагаа танилцуулж, монголын талтай хамтран хэрэгжүүлж буй төслүүд болон цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар танилцууллаа.
Мөн бизнес форумын үеэр 🇻🇳Вьетнам Улсын Вьет-Жет авиакомпанийн Начанг-Улаанбаатар-Начанг чиглэлийн нислэгийн нээлтийн ёслол арга хэмжээ боллоо. Энэхүү нислэг нь 2023 оны 12 дугаар сарын 15-наас эхлэн тогтмол давтамжтайгаар хийгдэж эхлэх юм.
Тус форумын төгсгөлд зарим аж ахуйн нэгжүүдийн хооронд хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, хоёр талын бизнесийн төлөөлөгчид чөлөөт уулзалт хийж, худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны талаар санал солилцов.