x

МОНГОЛ-ЧЕХИЙН БИЗНЕС ФОРУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Бүгд Найрамдах Чех Улсын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн сайд Мариан Юречкагийн айлчлалын хүрээнд МҮХАҮТ-аас "🇲🇳Монгол-🇨🇿Чехийн бизнес форум"-ыг зохион байгууллаа.

Форумын нээлтэд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д. Энхтүвшин БНЧУ-ын Шадар сайд, Хөдөлмөр, нийгмийн хэргийн сайд Мариан Юречка, БНЧУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ян Вытопил, БНЧУ-ын Үйлдвэр худалдааны яамны ЕХ-ны сан хариуцсан ахлах захирал Мариан Пиеха, Бүгд Найрамдах Чех Улсын Эдийн засгийн Танхимын Дэд ерөнхийлөгч Радек Якубскый нар оролцож үг хэлэв.

🔹Талууд 🇲🇳Монгол улс, 🇨🇿 Чехийн уламжлалт найрсаг хамтын ажиллагаа, худалдаа эдийн засгийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хоёр улсын бизнес эрхлэгчдэд харилцан ашигтай хамтын ажиллагаа, шинэ харилцаа холбоогоо нэмэгдүүлэх үр дүнтэй уулзалт болно гэдгийг дурдлаа.

🔹Мөн Форумын үеэр МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, “🇲🇳Монгол дахь бизнес боломжууд: Уул уурхайн бус экспорт”, ЭЗХЯ-наас "🇲🇳Монголын бизнесийн болон хөрөнгө оруулалтын орчин" сэдвээр тус тус илтгэл тавив.

🔹Бизнес уулзалтад 🇨🇿 Чехийн талаас хууль эрх зүй, барилга үл хөдлөх, санхүү банк болон эрүүл мэнд, ус цэвэршүүлэх техник технологи, тээвэр логистикийн салбарын 20 гаруй аж ахуйн нэгж, 🇲🇳Монголын талаас 100 гаруй бизнес эрхлэгчид оролцож хамтын ажиллагааны талаар саналаа солилцлоо.

🔹Энэхүү айлчлалын хүрээнд 🇲🇳Монголын зах зээлд 20 гаруй жил хамтран ажиллаж байгаа үйлдвэрийн бохир ус цэвэрлэх байгууламжийн зураг төсөл, тоног төхөөрөмж ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Хаанзаа компани нь 🇨🇿 Чех улсын санхүүжилтээр хэрэгжиж буй “Орон нутгийн жижиг төслүүд”-ийн хүрээнд 🇲🇳Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоонд хаягдал уснаас өөх тосыг хайлуулах тоног төхөөрөмжийг нийлүүлж байгаа юм.

👍👍👍 🇨🇿 Чех улсад 12000 гаруй Монголчууд ажиллаж амьдарч байгаа ба 🇲🇳Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн шугамаар 2023-2024 оны хичээлийн жилээс эхлэн жил бүр 30-60 монгол оюутан 🇨🇿 Чехийн шилдэг их, дээд сургуулиудад суралцах боломж нээгдээд байгаа аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 1 цаг 20 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 1 цаг 20 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2 цаг 50 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 3 цаг 18 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 3 цаг 25 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 3 цаг 35 мин 1968 оны Чехословакийн хавар 4 цаг 2 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 4 цаг 16 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 5 цаг 50 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 5 цаг 59 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 6 цаг 20 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 7 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 7 цаг 20 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 7 цаг 59 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ
Top