МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай матильда димовскаг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Танхимын үйл ажиллагаа, үйлчилгээ, бизнесийн байгууллагуудтай холбоотой НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудтай танилцан, Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, ногоон эдийн засаг, санхүү, эдийн засаг, компанийн нийгмийн хариуцлага, сайн засаглалыг төлөвшүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн ажиллахаар талууд харилцан санал солилцлоо.