Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан Үндэсний чанарын чуулган зохион байгуулж, “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ” гардуулдаг уламлжалын дагуу Монгол Улсын Шадар сайдын ивээл дор “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН”-ыг “СТАНДАРТ БА ХӨГЖИЛ” сэдвийн дор 9 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.
Чуулганы үеэр хэрэглэгчдийг чанартай, аюулгүй, баталгаатай бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангах, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн, бүтээгдэхүүн үйлчилгээндээ холбогдох мэргэжлийн байгууллагаас олгосон тохирлыг илэрхийлэх гэрчилгээ, дүгнэлт, зөвшөөрлийг гаргуулсан, үйл ажиллагаандаа чанар, байгаль орчин, хүнсний аюулгүй байдлын болон бусад удирдлагын тогтолцоог амжилттай нэвтрүүлж хэрэгжүүлсэн, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, чанар стандартаар тэргүүлэгч БАЙГУУЛЛАГА, БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭГ шалгаруулан өргөмжилнө.
Чуулганд судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагууд, бизнес эрхлэгчдийн төлөөллүүдээс оролцож сонирхолтой илтгэл, сайн туршлагуудаасаа хуваалцах юм.
Иймд сонирхсон аж ахуйн нэгж байгууллага болон хувь хүмүүсийг уг чуулганд идэвхтэй оролцохыг урьж байна.
Оролцохыг хүсвэл доорх холбоос дээр дарж бүртгэлээ илгээнэ үү.
Хэзээ: 2023 оны 11 сарын 07-ны өдөр 09:00 цаг
Хаана: МҮХАҮТ-ын Их танхимд
Холбоо барих:
Утас: 7727-7070 /2/, 9080-2244
Цахим шуудан: membership@mongolchamber.mn