МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, Төсөл хөтөлбөрийн газрын дарга А.Энэрэл, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан болон ААН-ийн төлөөллүүд Афины Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын үйл ажиллагаатай танилцан туршлага судаллаа.
Талууд Монгол улсын экспортын шинэ бүтээгдэхүүний зах зээлийг судлах, тэр дундаа хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх замаар эдийн засгийг төрөлжүүлэх, төсөл хөтөлбөр дээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.