Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы ажлын алба, Барилгын ханган нийлүүлэгчдийн зөвлөл хамтран Импортын барилгын материалын стандарт хэлэлцүүлэг-ийг амжилттай зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин “Монголын бизнесийн орчин-2023” судалгааг танилцуулав.
Хэлэлцүүлгээр Засгийн газрын гишүүд, холбогдох байгууллагын удирдах ажилтнууд, мэргэжлийн зөвлөхүүд болон барилгын салбарын бизнес эрхлэгчид, ханган нийлүүлэгчид оролцож импортын барилгын материалд чанарт тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга зам, гарц шийдлийн талаар санал солилцож, хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг Засгийн газарт танилцуулахаар боллоо.
Оролцогчид барилгын материалын импортлогчдыг бүртгэлжүүлэх, барилгын гол нэрийн материалуудыг эрсдэл өндөртэй бүтээгдэхүүний ангилалд оруулж, чанар стандартын шаардлага хангасан барилгын материалыг улсын хилээр нэвтрүүлэх эрх зүйн зохицуулалтыг гаргаж нэвтрүүлэхэд санал нэгдэв.