Грек улсын "Василиадис" арьс ширний үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцан, туршлага солилцохоор "Сарлагийн арьсан бүтээгдэхүүний тогтвортой үйлдвэрлэл" төслийн оролцогч талууд /2023.10.23/ Грек улсад зочиллоо.
Василиадис арьс шир боловсруулах үйлдвэр нь Грекийн Афин хотод 1942 онд байгуулагдсан ба напа гутал, цүнхний хамгийн чанартай түүхий эд болох Грек хурганы арьс боловсруулах чиглэлээр тэргүүлэгч үйлдвэр юм.
Мөн "Сарлагийн арьсан бүтээгдэхүүний тогтвортой үйлдвэрлэл" төслийн оролцогч талуудын төслийг санхүүжүүлэгч байгууллага European Profiles компани хүлээн авч уулзлаа. European Profiles S.A. нь менежментийн зөвлөх үйлчилгээгээр Грек улсын тэргүүлэгч компани бөгөөд салбар бүрд төр хувийн хэвшилтэй хамтран ажилладаг.
Арга хэмжээнд МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан,Төсөл хөтөлбөрийн газрын дарга А.Энэрэл нар оролцож байна.
Монгол улсад арьс ширээр бүтээгдэхүүн хийдэг 500 гаруй аж ахуй нэгж, хувь хүн, 30 гаруй арьс шир боловсруулах үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг.