МҮХАҮТ-ын дэд захирал Ц.Магнайбаатар, Фүжинокүни дэд бүтцийн төвийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Хиронори Яно болон Шизүока мужийн эдийн засгийн төлөөлөгчдийг /2023.10.20/ хүлээн авч уулзлаа.
Тэрээр Япон, Монгол улс нь олон жилийн найрсаг хамтын ажиллагаатайг дурдаад Танхимын бодлого, үйлчилгээний талаар танилцуулан, Сэлэнгэ, Дорнод аймгуудад гурвалжин будааг туршилтын журмаар тариалах, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв.
Фүжинокүни дэд бүтцийн төвийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Хиронори Яно хэлэхдээ, Бид Монгол Улстай тодорхой нэгэн салбар бус эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, спорт зэрэг олон салбарт ажиллахыг зорьдог. Бизнес, эдийн засаг, менежментийн чиглэрээр хамтран ажиллаж, цаашдаа хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.