МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг (JICA)-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи, Хөдөө аж ахуй, хувийн хэвшлийн хөгжлийн асуудал хариуцсан төлөөлөгч Накамүра Кэиго нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад МҮХАҮТ-ын Төсөл хөтөлбөрийн газрын дарга А.Энэрэл, ЖАЙКА-гийн сайн дурын гишүүн Като Хидео нар оролцлоо.
ЖАЙКА-н Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи тус байгууллагын үйл ажиллагаа, хувийн хэвшлийн түншлэл болон Монгол улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцуулав. Мөн хоёр улсын бизнесүүдийг холбох, харилцан туршлага солилцох, Монгол улсад илүү олон чадварлаг мэргэжилтэнгүүдийг бэлтгэх, Япон улсын хөрөнгө оруулагчдыг татах зэрэгт хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх тал дээр санал солилцлоо.