МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяртай ажил хэргийн уулзалт хийв. Тус уулзалтад МҮХАҮТ-ын дэргэдэх Хууль зүйн бодлогын зөвлөлийн дарга Ө.Жамбалсүрэн, зөвлөлийн тэргүүлэгч, гишүүн М.Мөнхбаатар, О.Өмөрбек нар оролцлоо.
Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд эдийн засаг, бизнесийн орчныг сайжруулах, хувийн хэвшлийг дэмжих чиглэлийн хуулийн төслийг ялангуяа хувийн эрх зүйн хуулиудыг боловсруулахад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллана гэв.
Бизнесийн эрх зүйн орчныг сайжруулахад тодорхой хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар хурдан хугацаанд шийдээд явбал илүү үр дүнд хүрнэ гэдгийг Танхимын дэргэдэх Хууль зүйн бодлогын зөвлөлийн дарга Б.Жамбалсүрэн хэллээ. Уулзалтын төгсгөлд "Бизнес ба Хувийн эрх зүй" форумыг 11 дүгээр сард ХЗДХЯ-тай хамтран зохион байгуулахаар тохиров.