Олон улсын CQC байгууллагаас жил бүрийн Дэлхийн чанарын өдрийн уриа, мэдэгдлийг дэвшүүлж, “Үндэсний чанарын 7 хоног - Үндэсний чанарын чуулган”–ыг дэлхий даяараа тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Тус арга хэмжээ нь өрсөлдөх чадварыг дээшлүүлэх талаар санаачилга гаргаж, тодорхой үр дүнд хүрсэн аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулан өргөмжилдөг ба тухайн сэдвээр Төрийн болон ТББ, холбогдох мэргэжилтнүүд оролцон илтгэл тавьж, хэлэлцүүлэг зохион байгуулдаг.
Монгол улсын Шадар сайдын ивээл дор зохион байгуулдаг “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2023“ арга хэмжээний талаар Стандарт хэмжил зүйн газрын бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газрын дарга В.Ганзориг, МҮХАҮТ-ын дэд захирал Ц.Магнайбаатар нар хэвлэлийн бага хуралд оролцож мэдээлэл өглөө.