Компанийн нийгмийн хариуцлага буюу Corporate Social Responsibility /CSR/-ийг Монголд хөгжүүлэхийн тулд МҮХАҮТ дэргэдээ “Компанийн нийгмийн хариуцлага”-ын зөвлөлийг ажиллуулж тодорхой үйл ажиллагааг зохион байгуулж, холбогдох судалгааг явуулдаг.
Тус зөвлөл ээлжит хурлаараа /2023.10.18/ тогтвортой хөгжлийн зорилт, ойрын хугацаанд хийх ажлын төлөвлөгөө болон олон улсын байгууллага төсөл хөтөлбөрүүдтэй хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Хуралд МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, зөвлөлийн дарга Ж.Сүнжидмаа, ЭЗХЯ, Бизнесийн ёс зүйн төвийн төлөөлөл болон зөвлөлийн гишүүд оролцлоо.