Монголбанкнаас “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг бизнес эрхлэгчдэд /2023.10.18/ танилцуулав. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Монголын Үндэсний худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван нар оролцож үг хэллээ.
Монгол банкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир оролцогчдод “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төсөлд тусгагдсан заалт, зорилтуудыг дэлгэрэнгүй танилцуулав.
Хэлэлцүүлэгт оролцогчид валютын нөөцийг нэмэгдүүлэх замаар ханшийг тогтвортой байлгах, бодлогын хүүг бууруулах боломжийг эрэлхийлэх, санхүүгийн залилангаас олон нийт хэрхэн сэргийлэх зэрэгт анхаарлаа хандуулах саналуудыг хэллээ.