x

МОНГОЛ ФРАНЦЫН БИЗНЕС ФОРУМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Парис хот дахь Монгол Улсын Элчин сайдын яам, БНФУ-ын Аж ахуйн нэгжүүдийн хөдөлгөөн, Франц Монголын бизнес зөвлөл хамтран Монгол-Францын бизнес форумыг /2023.10.11/ Парис хотноо амжилттай зохион байгуулав.

Монгол-Францын бизнес форумыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэллээ.

Мөн БНФУ-ын Засгийн газрын Жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа, бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн сайд хатагтай Оливиа Грегорие, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Францын Аж ахуйн нэгжүүдийн хөдөлгөөний Франц-Монголын бизнес зөвлөлийн тэргүүн Клауде Имаувэн нар нээлтийн үг хэлэв.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Франц улсын эдийн засгийн олон салбарууд, тэр дундаа хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрчим хүчний салбарын хөгжлийн өнөөгийн түвшин, стандартыг Монголын бизнес эрхлэгчид суралцах сайн жишиг гэж үздэг бөгөөд эдгээр чиглэлд худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх сонирхолтой байна. Монгол Улсын хувьд Франц улс нь гуравдагч хөрш, тэр дундаа Европын холбооны хамгийн гол хамтрагч улс агаад хоёр талын хамтын ажиллагааны гол цөм нь бизнес эрхлэгчдийн харилцан ашигтай хамтарсан төсөл хөтөлбөрүүд гээд, цаашид МҮХАҮТ нь хоёр улсын худалдаа, бизнес, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны гол түнш байж, бүх талаар дэмжиж хамтран ажиллах болно гэдгийг онцоллоо.

Франц-Монголын бизнес зөвлөлийн тэргүүн Клауде Имаувэн , “БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон 2023 оны 5 дугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийсэн бөгөөд энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц улсад төрийн айлчлал хийж байна. Бид өнөөдөр хоёр талын улс төрийн сайн харилцааг эдийн засгийн сайн харилцаа руу хөрвүүлэхээр энд хуран цуглаад байна. Хоёр талын худалдаа мөн эдийн засгийн олон салбаруудад хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын боломж бололцоо асар их байгаа бөгөөд хамтын ажиллагаа улам өсөн нэмэгдэнэ гэж найдаж байна. Өнөөдрийн энэхүү бизнес форумд хуран цугларсан хоёр талын бизнес эрхлэгчдийн тоо бидний хамтын ажиллагааны хүсэл эрмэлзлийг тодорхой илэрхийлж байна” гэв.

Тус форумын үеэр МҮХАҮТ, Францын Аж ахуйн нэгжүүдийн хөдөлгөөний олон улсын байгууллага хооронд байгуулсан санамж бичгээ шинэчлэн үзэглэлээ.

Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга В.Энхбаатар “Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, өнөөгийн байдал”, БНФУ-ын Бизнес Франц байгууллагын орлогч захирал Дидиер Боулогне Франц Улсын бизнесийн орчны талаар, Метагро ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхтөр “ХАА-н шинэ эрин, Монгол, Францын хамтын ажиллагааны боломж”, Ньюком группийн Дэд бүтцийн асуудал эрхэлсэн захирал Д.Ганхуяг “Сэргээгдэх эрчим хүчний ирээдүй” сэдвээр тус тус илтгэл тавьж, Францын талаас Монгол Улстай хамтран ажилладаг Thalès, Dassault Systèmes, POMA, Orano Mining зэрэг компаниуд хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийн, нэрийн хуудас , хамтын ажиллагааны талаар санал солилцох В2В арга хэмжээ хийн өндөрлөв.

Бизнес форумд оролцогчид маргааш Францын хөдөө аж ахуй, аж үйлдвэрлэл, технологийн чиглэлийн үйлдвэр эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцах ба 🇲🇳Монголын талаас хөдөө аж ахуй, барилга, мэдээллийн технологи, уул уурхай, эрчим хүч, аялал жуулчлал зэрэг салбарын 70 гаруй аж ахуй нэгжийн 100 орчим төлөөлөгч, 🇫🇷Францын талаас тус чиглэлийн 60 гаруй төлөөлөл оролцох юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 6 цаг 43 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 6 цаг 43 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 8 цаг 12 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 8 цаг 40 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 8 цаг 48 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 8 цаг 57 мин 1968 оны Чехословакийн хавар 9 цаг 25 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 9 цаг 39 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 11 цаг 13 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 11 цаг 22 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 11 цаг 43 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 12 цаг 33 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 12 цаг 43 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 13 цаг 22 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top