Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочөн 10 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд Монгол Улсад айлчиллаа.
Тус айлчлалын үеэр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч Д. Энхтүвшин БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочен нар уулзан хоёр орны эдийн засаг худалдааг өргөжүүлэхийн тулд уул уурхай, дэд бүтцийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, урт хугацааны хамтарсан хөрөнгө оруулалттай төслүүдэд хамтарч ажиллах, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлэх, зээлийн батлан даалтын сантай хамтарч ажиллах зэрэгасуудлаар санал солилцлоо.
ӨМӨЗОрны удирдлагын зүгээс худалдаа бизнесийн орчны асуудлыг шийвэрлэхийн тулд хамтарсан механизм байгуулж ажиллах, мөн хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн тулд харилцан мэдээлэл солилцох, харилцан айлчилж шинэ дэвшилтэт технологитой газар дээр нь танилцах шаардлагатай байгааг дурдлаа.
Уулзалтад БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Шэн Мин Жуань, ӨМӨЗОрны Худалдаа, эдийн засгийн газрын дарга Жан Хун Фү нар оролцов.