Хөтөл-1, Хөтөл-2 шохойн чулуун ордны ил уурхайгаас жилдээ 1 орчим сая тонны олборлолт явуулж, Шохойн болон Чулуунцрын үйлдвэрийг түүхий эдээр ханган ажилладаг. Чулуунцрын үйлдвэр нь хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, цементийн үйлдвэрт нийлүүлдэг бол Цементийн үйлдвэр нь эцсийн бүтээгдэхүүн болох 32.5, 42.5, 52.5 маркийн цемент үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК нь МҮХАҮТ-ын Спонсор гишүүн болж, гэрчилгээг Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар гардан авлаа.
Спонсор гишүүний гэрчилгээг гардуулах үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин танхимын үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцуулж, цаашид хамтран ажиллах чиглэлийн талаар санал солилцов.
“Цемент Шохой” ТӨХК хамт олонд бизнесийн өндөр амжилт хүсье!