МҮХАҮТ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга С.Баясгалан Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын группийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар бизнес семинар хамтран зохион байгуулах, цаашид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо. МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан БНХАУ нь Монгол Улсын хувьд чухал зах зээл гэдгийг дурдаад тус ажлын хүрээнд МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн ёс зүйн төв болон 21 аймгийн салбар танхимын зүгээс гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулан хамтран семинар зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.
Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын УЗ-ийн дарга Жао Зии “Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын группээс төслийн үйл ажиллагаа болон төслийн хүрээнд хэрэгжих ажлуудын талаар танилцууллаа. Тус групп нь Аялал жуулчлалын цогцолбор, Зочид буудал, эрүүл мэндийн сувилал, Соёл, Аялал жуулчлал, Дижитал технологи зэрэг 4 үдсэн чиглэлтэй ажиллаж байгаа бөгөөд Монголы ААН-үүдтэй хамтран ажиллах хүсэлтэй байна. Шинэ хөгжлийн ойлголтыг гүнзгий хэрэгжүүлж, соёлоор аялал жуулчлалыг, аялал жуулчлалаар соёлыг дэмжих нь бидний зорилго” гэлээ.