x

Монгол-Беларусийн бизнес уулзалтыг зохион байгууллаа

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, Беларусийн Үндэсний үзэсгэлэнгийн төв (2023.10.02) хамтран хоёр улсын бизнес төлөөллийн ганцаарчилсан уулзалтыг зохион байгуулав.

Уулзалтын нээлтэд МҮХАҮТ-ын Дарга Т.Дүүрэн "Хоёр улсын худалдаа эдийн засгийн харилцаа улам өсөн нэмэгдэж, олон салбарт хамтын ажиллагаа эрчимжиж буйг тэмдэглэн, Засгийн газар хоорондын экспортын зээлийн төсөл батлагдсанаар 29 сая евро үнийн дүн бүхий Монгол Улсад сүүний кластер байгуулах төсөл хэрэгжүүлэх шатандаа явж байгаа бол 21 сая евро үнийн дүн бүхий Монголд нэн шаардлагатай газар тариалангийн машин механизм, комбайн, трактор, тусгай зориулалтын техник авто машин, тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл амжилттай хэрэгжсэн хэмээн дурдав. Мөн 2023 оны 9 дүгээр сарын байдлаар хоёр улсын худалдааны эргэлт нийт 22,709.05 мян.ам. долларт хүрсэн бол манай улсын экспорт 452,48 мян.ам.доллар, импорт 22,257.02 мян.ам.долларт хүрсэн байна. Иймд цаашид МҮХАҮТ-ын зүгээс Бүгд Найрамдах Беларусь Улсын хамтран ажилладаг талуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, харилцан худалдааг нэмэгдүүлэх, тээвэр логистикийн асуудлуудыг шийдвэрлэхэд нягт хамтран ажиллана” гэв.

Арга хэмжээнд Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамны төлөөллүүд, Беларуссийн талаас сүү сүүн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуй тариалангийн тоног төхөөрөмж, МАЗ авто машин, тусгай зориулалттай гэрэлтүүлэг, хамгаалалтын зориулалтын оптик-электрон бүтээгдэхүүн болон хивс үйлдвэрлэл зэрэг салбарын 6 аж ахуйн нэгж оролцсон бол Монголын талаас салбарын 14 аж ахуйн нэгж оролцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 7 цаг 30 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 7 цаг 30 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 8 цаг 59 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 9 цаг 27 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 9 цаг 35 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 9 цаг 44 мин 1968 оны Чехословакийн хавар 10 цаг 12 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 10 цаг 26 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 12 цаг 0 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 12 цаг 9 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 12 цаг 30 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 13 цаг 20 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 13 цаг 30 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 14 цаг 9 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top