МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин Өвөрмонголын Пони Цахим Худалдаа ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Пони Цахим Худалдаа ХХК-ийн төлөөлөл Жөжиан мужид Монголын бараа бүтээгдэхүүн борлуулж, худалдах төвийг ирэх оны нэгдүгээр улиралд нээхээр ажиллаж байгаа бөгөөд тус худалдааны төвд болон БНХАУ-ын зах зээлд цахим худалдаагаар борлуулагдах бараа бүтээгдэхүүний талаар санал солилцож, МҮХАҮТ-тай хамтран өргөн цар хүрээтэй ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Жөжиан муж нь БНХАУ-ын хувьд цахим худалдаа хамгийн их хөгжсөн хот бөгөөд Монголын бараа бүтээгдэхүүний төв Жөжиан мужид нээгдсэнээр зөвхөн тухайн муждаа бус бүх хятадын цахим худалдаагаар борлуулагдах боломжтой хэмээн тодотгов.
Уулзалтаар Жөжиан мужид МҮХАҮТ-ын төлөөлөгчийн газрыг байгуулах хүсэлтийг тавьлаа.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин “Бид хийж чаддаг зүйлээ эскпортлохоос гадна хятадын зах зээл юу хүсэж байгааг үйлдвэрлэж нийлүүлэх хэрэгтэй” гэдгийг цохон тэмдэглэлээ.