Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих ахисан түвшний "Бизнес инкубатор" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Тус хөтөлбөр нь Азийн сангийн Инкубатор хөтөлбөрт хамрагдаж амжилттай дүүргэсэн, бизнесээ тогтвортой үргэлжлүүлж буй харилцагч эмэгтэйчүүдэд зориулан явагдаж байгаа бөгөөд цаашид өөрийн бизнесээ өргөжүүлж, дараагийн түвшинд гарах хэрэгцээ шаардлагатай, өсөж хөгжих, сурч боловсрох хэрэгцээнд нь тулгуурласан хурдасгуур хөтөлбөр юм.
Тус хөтөлбөрт нийт 20 гаруй оролцогч хүсэлтээ ирүүлснээс II шатны шалгаруулалтын дүнд 10 бизнес эрхлэгч эмэгтэй хамрагдаж байна.