Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар нар өнөөдөр өглөө ОХУ руу Засгийн газрын томилолтоор явжээ.
Тэднийг тээвэр, шатахуун, эрчим хүчтэй холбоотой асуудлаар яаралтай томилолтоор явсныг нүүрсний асуудлаарх сонсголын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хэлэв.
Манай улс цахилгаан эрчим хүчний дутагдлын улмаас хэрэглээгээ хэсэгчлэн хязгаарлуулж, шатахуун авахын тулд өдрийн талыг өнгөрөөдөг болоод нэлээд хэд хоногийн нүүр үзэж байгаа юм.
Мөн өнөөдөр Төрийн ордонд тог тасарсан билээ.
Сэтгэгдэл (1)