x

Монгол, Тайваний 19 дэх удаагийн уулзалт болов

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Тайваний олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны холбоо (CIECA) хамтран Монгол, Тайваний 19 дэх удаагийн уулзалтыг зохион байгууллаа.

Тус арга хэмжээ эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, мэдээлэл, харилцаа холбооны технологи, аялал жуулчлалын чиглэлүүдээр зохион бхйгуулагдсан бөгөөд Тайваний талаас 14 компани, Монголын талаас 25 ААН байгууллага, тэдгээрийн төлөөлөл оролцлоо.

МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, “Хоёр талын худалдааны харилцааг улам нэмэгдүүлэх, тэр дундаа Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэхэд МҮХАҮТ анхаарч ажиллах болно. Энд хуш модны самар, уламжлалт анагаах ухааны эмийн ургамал зэрэг уул уурхайн бус байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг Тайваний талд сурталчлан таниулах, экспортод гаргах нэн түрүүний боломжтой гэж харж байна” гэлээ.

Уулзалтын үеэр Улаанбаатар дахь Тайпэйн худалдаа, эдийн засгийн төлөөлөгч хатагтай Грэйс Ж.Р.Лүө хэлсэн үгэндээ “Энэ удаагийн хамтарсан уулзалт нь цар тахлаас хойш Тайваний Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг анх удаагаа баг бүрдүүлэн, Монгол Улсад хүрэлцэн ирж, энэхүү арга хэмжээнд оролцож буйгаараа онцлогтой юм. Цаашид Тайвань, Монголын худалдааны нийт эргэлт цар тахал дэгдэхээс өмнөх хамгийн өндөр үзүүлэлт болох 42 сая ам.долларт хүрч, цаашид ч энэ үзүүлэлт эрчимтэй өсөн нэмэгдэнэ гэж найдаж байна” гэлээ.

Дээрх сэдвүүдээр Монгол, Тайваний оролцогчдын төлөөлөл илтгэл тавьж, салбарын сүүлийн үеийн хөгжлийн талаар харилцан мэдээлэл солилцсон юм. Тухайлбал, Монголын талаас Монгол эм импекс концерн ХХК, АйСиТи групп ХК, Нью Жуулчин Турс ХХК-ний төлөөлөл илтгэл тавив.

Монгол, Тайваний бизнес эрхлэгчдийн дунд B2B уулзалт болж, хамтын ажиллагааны яриа хэлэлцээр өрнүүлэв.

Гаалийн ерөнхий газраас сар бүр гаргадаг гадаад худалдааны барааны статистик мэдээллээс харахад 2023 оны эхний 8 сарын байдлаар Монгол Улс Тайвань руу 26.2 сая ам.долларын өртөг бүхий тунгаасан зэс, хайлш экспортлсон бол Тайваниас 11.8 сая ам.долларын үнийн дүнтэй эм, мэдээлэл боловсруулалтын автомат машин, цагаан будаа, телефон утсан холбооны аппарат, майхан, саравч, аяллын тоног хэрэглэл болон бусад олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүн импортолсон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 7 цаг 17 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 7 цаг 17 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 8 цаг 46 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 9 цаг 15 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 9 цаг 22 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 9 цаг 31 мин 1968 оны Чехословакийн хавар 9 цаг 59 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 10 цаг 13 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 11 цаг 47 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 11 цаг 56 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 12 цаг 17 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 13 цаг 7 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 13 цаг 17 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 13 цаг 56 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top