Тус төвөөс "Хариуцлагатай бизнес, шударга байдлын аргачлал хэвшүүлэх нь" сургалтаа Монгол Улсын ТОП аж ахуйн нэгж "Говь" ХК-д зохион байгуулж, сургалтад хэлтсийн дарга, нэгжийн удирдлага 20 оролцогч хамрагдав.
"Говь" ХК-ийн Тогтвортой хөгжлийн ахлах менежер З.Дэлгэрмаа "Говь ХК нь Ёс зүйтэй бизнесийг эрхэмлэж, үйл ажиллагааныхаа бүхий л үе шатанд Ёс зүйн кодыг дагаж мөрддөг. Улмаар хэрэглэгч, ажилтан, оролцогч бүх талуудын зүгээс ирүүлж буй ёс зүйн зөрчлийн мэдээллийг шүгэл үлээх системээр хүлээн авч шийдвэрлэдэг гэдгийг тодотгосон юм. Мөр тэрээр энэ удаагийн сургалтад удирдлагын түвшний менежерүүдээ хамруулснаар ажилтнуудаа ёс зүйтэй манлайлж ажиллахын ач холбогдлыг илүүтэйгээр ойлгож, цаашид өдөр тутмын ажилдаа сургалтаас олж мэдсэн зүйлсээ тусгаж хэрэгжүүлэх болно. Бизнесийг ёс зүйн төвийн хамт олонд талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье гэлээ.
Бизнесийн ёс зүйн төвийн сургалт, мэдээллийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, байгууллагадаа тус сургалтыг зохион байгуулуулахыг хүсвэл доорх хаягаар бидэнтэй холбогдоно уу.
Бизнесийн ёс зүйн төв, МҮХАҮТ
Утас: 7727 7070
Бизнесийн ёс зүйн төвийн менежер Г.Дэмчигням: 9563-2021
Цахим шуудан: businessintegrity@mongolchamber.mn
Twitter: Бизнесийн ёс зүйн төв
Facebook: Бизнесийн ёс зүйн төв