МҮХАҮТ-ын XXI их хурал амжилттай зохион байгуулагдаж, Ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо.
Түүнчлэн, Удирдах зөвлөл анхны хуралдаанаа (2023.09.21) хийж, МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирлаар Т.Дүүрэнг улираан томиллоо.
Мөн хурлаар танхимын 25 тэргүүлэгчийг сонгосон бөгөөд тэргүүлэгчид нь МҮХАҮТ-ын дүрэмд зааснаар Удирдах Зөвлөлийн хурал хооронд танхимын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх үүрэгтэй.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр 2019-2023 онд ажилласан О.Амартүвшин шинээр сонгогдсон Д.Энхтүвшинд тамга, тэмдгээ (2023.09.22) хүлээлгэн өгөв.