x

CEO RADAR 2023 манлайлагчдын арга хэмжээг “RESPONSIBLE LEADERSHIP & DEEP PURPOSE” уриан дор хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим CEO RADAR 2023 манлайлагчдын арга хэмжээг 2023 оны 09 сарын 18-ны өдөр “RESPONSIBLE LEADERSHIP & DEEP PURPOSE” уриан дор хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Арга хэмжээг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нээж, бизнесийн орчин байнгын өөрчлөлтөд байх болсон энэ цаг үед өөрчлөлтөөр хөгжих шинэ соёлыг төлөвшүүлэх, бизнесийн ёс зүй, эв нэгдлийг эрхэмлэн, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг дээдэлж, дэлхий дахины өөрчлөлтийн хурдацтай хөл нийлүүлэн алхахын хэрээр компаниуд хүчирхэгжих боломжтойг дурдлаа. Мөн “ХАРИУЦЛАГАТАЙ МАНЛАЙЛАЛ” уриалгыг дэвшүүлж “ЗАСГИЙН ГАЗАР, ТББ, НИЙГМИЙН ОЛОН ИНСТИТУТ БАЙДАГ Ч АЛЬ НЬ Ч ЗӨВ БИЗНЕС ШИГ ЧУХАЛ БАЙДАГГҮЙ” хэмээх ёс зүйтэй бизнесийн түүчээ болсон “Body Shop”-ийн үүсгэн байгуулагч Анита Роддикийн ишлэлийг онцоллоо.

CEO RADAR 2023 манлайлагчдын арга хэмжээний оролцогчиддоо зориулан дэлхийн шилдэг манлайлал, менежментийн хөтөлбөр болох “Harvard ManageMentor Intro” сургалтыг “Ёс зүйтэй манлайлал” , “ Яриа хэлцэл хийх” сэдвүүдийн хүрээнд орлоо.

Бизнес эрхлэгч, уидардагчдын амжилттай манлайлал, багаа зүй зохистой удирдан чиглүүлэх, өөрт тулгамдаж буй асуудлаа оновчтойгоор шийдэх, тасралтгүй өөрийгөө урам зоригоор тэтгэх боломжийг олгох “Executive Coaching” арга барилыг онцолж олон улсын коучингийн холбооны гишүүн, Бизнес Коуч Б.Мика мэдээлэл хүргэлээ.

Бизнесийн хөгжлийн чиг хандлага тогтвортой хөгжил, хариуцлагатай бизнест төвлөрч буй энэ цаг үед зорилгод тулгуурласан, хариуцлагатай манлайллын талаарх ойлголт, хандлагыг бий болгох, компаниудад нэгдмэл зорилго дор, бизнесээ дахин шинээр харахад нь туслах зорилготой “RESPONSIBLE LEADERSHIP & DEEP PURPOSE” нээлттэй хэлэлцүүлэг өрнөлөө.

Хэлэлцүүлэгт компанийн зорилго зөвхөн ашиг олох гэхээс илүүтэй нийгмийн асуудлуудыг шийдэхэд хувь нэмрээ оруулдаг, илүү оролцоотой манлайллыг бий болгох, бусдыг удирдан , манлайлахын тулд тасралтгүйгээр өсч хөгжих процессийг өөртөө суулгах, эргээд түүнийгээ үлгэрлэх, бусдадаа мэдлэгээ түгээх, туршлагаа хуваалцах, ёс зүйтэй хариуцлагатайгаар манлайлах /RESPONSIBLE LEADERSHIP/ хамтдаа утга учиртай, урт хугацааны, ухаалаг гүн зорилгоор /DEEP PURPOSE/ нэгдэхийг уриаллаа.

CEO RADAR арга хэмжээний үеэр дэлхийн тэргүүлэх хөрөнгө оруулалтын сан “The Blackstone Group” - ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, филантропист тэрбумтан Стефан Шварцманы ажил амьдралын зарчмын талаар өгүүлсэн “Шилдгийн төлөөх замнал” номыг орчуулагч С.Лхагвадорж танилцуулж гүйцэтгэх захирлууд, бизнесменүүдэд зориулсан заавал унших номнуудын нэг хэмээн санал болголоо.

Хүний эрхийг дээдэлсэн, ёс зүйтэй, хариуцлагатай манлайллаар гүн зорилготой олон улсад өрсөлдөх амбицтай компанийг төлөвшүүлье

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 11 цаг 53 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 11 цаг 53 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 13 цаг 22 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 13 цаг 51 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 13 цаг 58 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 14 цаг 7 мин 1968 оны Чехословакийн хавар 14 цаг 35 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 14 цаг 49 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 16 цаг 23 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 16 цаг 32 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 16 цаг 53 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 17 цаг 43 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 17 цаг 53 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 18 цаг 32 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top