x

Австри-Монголын бизнес форум боллоо

Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, Бүгд Найрамдах Австри Улсын Элчин сайдын яам хамтран Монгол-Австрийн бизнес форумыг өнөөдөр (2023.09.15) “Шангри-ла” зочид буудлын “Парис-Бээжин” танхимд зохион байгууллаа.

Монгол, Австри хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү бизнес форумд МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, Европын Холбооны Элчин сайд Аксель Никэйз, Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Бүгд Найрамдах Австри Улсын Монгол, Хятадыг хариуцсан худалдааны зөвлөх Маикл Бергер тэргүүтэй зочид, төлөөлөгчид оролцлоо.

Австри-Монголын хоёр дахь удаагийн бизнес форумд Австри Улсаас ME International GmbH, BERTSCHfoodtec GmbH, BERTSCHlaska Produktions-und Handels-GmbH зэрэг сүү, сүүн бүтээгдэхүүн, мах боловсруулах, эрүүл мэнд, боловсрол, уул уурхайн тээвэр, цахим технологи, дүүжин тээвэр, гэрэлтүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 компани оролцов.

МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн Австри-Монголын бизнес форумыг нээж, үг хэлэхдээ өнгөрсөн хугацаанд хоёр улсын харилцаа эдийн засаг, бизнесийн салбарт өргөжин дэвжиж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ. Тэрбээр “Хоёр улсын худалдааны эргэлт 2022 онд 43.5 сая ам.долларт хүрсэн бол энэ жилийн эхний 8 сарын дүн мэдээллээс үзэхэд, энэ тоо ихээхэн хэмжээгээр давж биелэгдэх төлөвтэй байна.

Монгол Улсаас Австри улсад малын өлөн гэдэс, давсаг, гүзээ зэрэг МАА-н дайвар бүтээгдэхүүн, гянт болдын хүдэр, баяжмал зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн, мөн оёмол сүлжмэл бүтээгдэхүүн нийлүүлдэг бол Австри Улсаас суудлын машин, хүнд машин механизм, бяслаг аарц, ундаа, лабораторийн төхөөрөмж, эм зэрэг бараа бүтээгдэхүүн импортолж байна.

Монгол Улсын хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуй, уул уурхайн бус байгалийн баялаг нөөц, Австри Улсын олон жилийн туршлага, нөү-хау, шинэлэг технологийг хослуулсан хөнгөн үйлдвэрлэлийг хамтран хөгжүүлэх хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааны боломж бололцоо их байна.

Энэ нь Монгол Улсын экспортын потенциалтай бараа бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх, хоёр улсын худалдааны тэнцлийг ойртуулах зэрэг ач холбогдолтой юм. Мөн түүнчлэн бизнесийн салбарын хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд хоёр улсын хооронд 2012 оноос хойш хэрэгжүүлж ирсэн Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр нэн чухал түлхэц болно гэж үзэж байна” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 11 цаг 59 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 11 цаг 59 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 13 цаг 29 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 13 цаг 57 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 14 цаг 4 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 14 цаг 13 мин 1968 оны Чехословакийн хавар 14 цаг 41 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 14 цаг 55 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 16 цаг 29 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 16 цаг 38 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 16 цаг 59 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 17 цаг 49 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 17 цаг 59 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 18 цаг 38 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top