Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны нийгэмлэг хамтран компани, аж ахуйн нэгж байгууллагууд техникийн болон мэргэжлийн ажилтнуудаа хэрхэн ажлын байран дээрээ бэлтгэж буй сайн туршлага, тулгамдаж буй асуудлыг нээлттэй хэлэлцэх, цаашид албан боловсролын тогтолцоо болгон хөгжүүлэхэд өөрсдийн санал бодлоо хуваалцах хэлэлцүүлэг, уулзалтыг есдүгээр сарын 7-ны өдөр зохион байгуулж, 20 гаруй компанийн төлөөлөл оролцож, саналаа солилцов.
“Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай” хуулийн шинэчилсэн найруулга нь УИХ-аар 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдөр батлагдсан бөгөөд уг хуульд ажил олгогч, сургалтын байгууллага хамтран сургалт явуулдаг тогтолцоо буюу “хосмог сургалт”-ын талаар хэд хэдэн заалт орсон билээ.
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн төслийн үйл ажиллагааны шугамаар хосмог сургалтыг нэвтрүүлэхэд олон улсын зөвлөх Стэффэн Байэр Монгол Улсад ажиллаж байна.