x

“Монгол-Хятадын Экспо” дөрөв дэх удаагаа Хөх хотноо эхэллээ

“Монгол-Хятадын Экспо” дөрөв дэх удаагаа БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотноо эхэллээ. Хоёр улсын “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор 2015 оноос эхлэн тус арга хэмжээ хоёр жил тутамд зохион байгуулагдаж ирсэн. Энэ удаа цар тахлын дараа “Хөгжлийн шинэ хэв маягийг бий болгож, хөгжлийн шинэ боломжийг хуваалцъя” сэдвийн хүрээнд энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.

“Монгол-Хятадын Экспо” дөрөв дэх удаагийн нэгдсэн арга хэмжээнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан нар оролцож байна. Экспо Хөх хотын “Цэлгэр тал” үзэсгэлэнгийн хотхонд зохион байгуулагдаж буй. Монгол-Хятадын худалдааны дөрөвдүгээр экспод 35 улсын төлөөлөл болон БНХАУ-ын 27 мужийн нийт 3000 гаруй аж ахуйн нэгж оролцож, бараа, бүтээгдэхүүнээ сурталчлан танилцуулж байна.

Монгол Улсаас хүнс, арьс шир, ноос ноолуур, монгол дээл хувцас, гар урлал зэрэг үндэсний брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 500 гаруй бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд “Монгол-Хятадын Экспо”-д оролцож, олон улсын түнштэй холбоо тогтоох, гэрээ хэлэлцээр үзэглэх, хамтын ажиллагаа эхлүүлэх, хөрөнгө оруулалт татах, худалдаа хийх юм.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж буй “Монгол-Хятадын Экспо” нь эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, уламжлалт анагаах ухаан, олон улсын стандартчилал, аялал жуулчлал, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар энэ өдрүүдэд хэлэлцэж, хоёр улсын бизнес эрхлэгчид төсөл, хөтөлбөрөө танилцуулах, харилцан мэдээлэл солилцох, туршлага хуваалцах, бизнесийн түншлэлийн шинэ боломжийг бий болгох өндөр ач холбогдолтой арга хэмжээ” хэмээн онцоллоо.

“Монгол-Хятадын Экспо”-д Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт тэргүүтэй төр засгийн төлөөлөл оролцож байна. Хоёр улсын хувьд худалдааны эргэлтээ 20 тэрбум ам.долларт хүргэх, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, худалдааны бүтцийг төрөлжүүлэх, зарим боомтуудыг төмөр замаар холбох ажлуудад илүү их анхаарч байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 11 цаг 50 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 11 цаг 50 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 13 цаг 20 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 13 цаг 48 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 13 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 14 цаг 5 мин 1968 оны Чехословакийн хавар 14 цаг 32 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 14 цаг 46 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 16 цаг 20 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 16 цаг 29 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 16 цаг 50 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 17 цаг 40 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 17 цаг 50 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 18 цаг 29 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top