“Свитч Азиа” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Европын Холбооны санхүүжилтээр “Сарлагийн арьсан бүтээгдэхүүний тогтвортой үйлдвэрлэл (SYL)” төсөл хэрэгжиж байгаа юм.
“Сарлагийн арьсан бүтээгдэхүүний тогтвортой үйлдвэрлэл” төслийн хүрээнд боловсруулагдах гарын авлагын төслийг оролцогч талуудад танилцуулах семинарыг зохион байгуулав.
Энэхүү гарын авлага нь Европын Холбооны хөнгөлөлтийн ерөнхий схем (GSP+), худалдааны хэлэлцээр, олон улсын стандартын шаардлага зэргийг багтаан экспортын үр ашгийг дээшлүүлэхэд чиглэх юм.
СВИТЧ-Азиа тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.switch-asia.eu цахим хуудаснаас авна уу.