x

“HALAL TRACK, TRACE and RECALL” хяналт баталгаажуулалтын системийг хамтран хэрэгжүүлнэ

Монголын Халал Хөгжлийн Холбооноос санаачлан МҮХАҮТ, төрийн болон олон улсын байгууллага, хувийн хэвшлийн байгууллагуудын дэмжлэгээр “HALAL MONGOLIA 2023 – Бизнес форум” анх удаагаа 8 дугаар сарын 28-ны Даваа гарагт МҮХАҮТ-ын Их Танхимд зохион байгуулагдлаа.

Арга хэмжээг МҮХАҮТ-ын орлогч дарга Б.Намжилсүрэн нээж хэлсэн үгэндээ цаг үеэ олсон чухал ач холбогдолтой арга хэмжээ болохыг онцлоод, “Халал гэх энэ ойлголт бидний хувьд нэн шинэ ойлголт, энэ ойлголт нь хүнсний үйлдвэрлэлээс эхлэн байгальд тулгуурласан боловсруулах бүхий л үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаа шинжлэх ухааны хэмжээнд цогц, системтэйгээр боловсруулж буй тогтолцоо болсон” хэмээн тодотгов.

Мөн Монголд боловсруулсан Халал шошготой мах, бусад хүнсний бүтээгдэхүүнүүдийг халал журмыг баримталсан эсэхийг хөөн хянах тогтолцоо алга байна. Ихэнх нь өөрсдөө, системийн бусаар бүртгэж байгаа боловч импортлогч талын хувьд ийм мэдээллийг итгэмжлэхэд хүндрэл үүсдэг болохыг цохон дурдсан юм.

Цаашид Монголын экспорлогч болон импортлогч нарыг Халалын ёс зүйн дүрэм журмыг баримтлан бизнес хийхэд нь шаардлагатай мэдлэг, мэдээллээр хангах, олон улсаас хууль ёсоор итгэмжлэгдсэн Халал баталгаажуулалтын Монгол дахь байгууллагаас хянан баталгаажуулсны үндсэн дээр экспортлогчдод Халал гэрчилгээ олгуулах, ингэхдээ хэрэглэгчид, худалдан авагчдад ээлтэй халал цахимжуулалтын хяналтын бүрэн системийг нэвтрүүлэх чиглэлд талууд төвлөрч ажиллахаар болов.

Монголын Халал Хөгжлийн холбоо болон Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын хамтран хэрэгжүүлэх технологийн төсөл болох “HALAL TRACK, TRACE and RECALL” хяналт баталгаажуулалтын систем нь дэлхийн дээр халал журамд тавигдах бүх шаардлагыг хангасан дэвшилтэт систем. Манай улсын хувьд анхлан ашиглах гэж буй цоо шинэ систем гэдгээрээ онцлог. Энэхүү систем нь Монголын үйлдвэрлэгчид, экспортлогчдыг өсөн нэмэгдэж буй Халал бизнес ертөнцтэй холбох шинэ гарцыг нээх, олон улсын үнэ цэнийн сүлжээнд Монголд үйлдвэрлэв гэсэн шошготой бүтээгдэхүүн борлуулагдах боломжийг бүрдүүлэх юм.

Халал зах зээл рүү мах болон хүнсний бүтээгдэхүүн экспортолдог, экспортлохоор бэлдэж буй Монголын аж ахуйн нэгж, энэ чиглэлээр ажилладаг төрийн байгууллагуудын төлөөлөл анхдугаар бизнес форумд оролцсон бөгөөд Халал амьдралын хэв маяг, стандартчлал болон итгэмжлэл олгох шаардлага, АСЕАН-ы орнуудын ХАЛАЛ зах зээлийн боломж, инновац болон мэдээллийн технологи ашиглах нь зэрэг сэдвээр Малайз, Тайланд, Индонез, Бруней, Сингапур зэрэг орнуудаас ирсэн төлөөлөгчид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Форумын үеэр АСЕАН-ы орнуудын халал бизнес эрхлэгчид өөрсдийн бүтээгдэхүүний дээжээр үзэсгэлэн зохион байгуулав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 12 цаг 52 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 12 цаг 52 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 14 цаг 22 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 14 цаг 50 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 14 цаг 57 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 15 цаг 7 мин 1968 оны Чехословакийн хавар 15 цаг 34 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 15 цаг 48 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 17 цаг 22 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 17 цаг 31 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 17 цаг 52 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 18 цаг 42 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 18 цаг 52 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 19 цаг 31 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top