МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн "Барилгын ханган нийлүүлэгчдийн зөвлөл" ТББ-ын гүйцэтгэх захирал М.Эрдэнэдэлгэртэй барилга, дэд бүтцийн салбарт материал тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч ААН-ийг дэмжих, харилцан мэдээлэл солилцох, барилгын материалын чанар стандартыг хангах, чадавхжуулах хүрээнд хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд:
-
Салбарын бизнес эрхлэгч, ААН байгууллагуудын уулзалт хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг хамтран зохион байгуулах
-
Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, чанар стандартыг сайжруулах тэдгээрийг хэрэгжүүлэх чиглэлээр судалгаа шинжилгээний ажлууд зохион байгуулах, санал санаачилгуудыг нэгтгэн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч байгууллагуудад хүргүүлэх
-
Бизнес эрхлэгчдийг чадавхжуулах сургалтууд зохион байгуулах
-
Гадаад, дотоодын үзэсгэлэн худалдаа, форумд гишүүдээ оролцуулах ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна.