БНХАУ-ын SINOTRUK, CIMC, XCMG зэрэг томоохон үйлдвэрүүдийн албан ёсны дистрибьютер, уул уурхай, зам, барилга, дэд бүтцийн салбарт хүнд даацын машин, механизмын борлуулалт, борлуулалтын дараах үйлчилгээ, баталгаат засвар, сэлбэг нийлүүлэлт зэрэг үйл ажиллагаа явуулдаг “АОДЭ” ХХК МҮХАҮТ-ын Спонсор гишүүн болж, гэрчилгээгээ гардан авлаа.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин танхимын үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар товч танилцуулаад, Спонсор гишүүний гэрчилгээг гардуулав.
Тус компани нь 50 мянган м/кв талбай бүхий техникийн зогсоол, бүрэн тоноглогдсон засвар үйлчилгээний төв, сэлбэгийн дэлгүүрийн үйлчилгээг үзүүлдэг.
“АОДЭ” ХХК-ийн хамт олонд бизнесийн амжилт хүсье!