Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Гадаад харилцааны яам, Монгол Улсаас Вашингтон хотноо суугаа Элчин Сайдын яам, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яамны дэмжлэгтэйгээр АНУ-ын Флорида муж, Майами хотноо зохион байгуулагддаг “Майами Экспорт-Импортын олон улсын үзэсгэлэн”-нд оролцлоо.
Үзэсгэлэн 2023 оны 7 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд Мах Импекс ХК, Буян кашмер ХХК нар улсаа төлөөлөн оролцсон юм.