x

МҮХАҮТ-д экспортын бичиг баримтын бүрдүүлэлтэд туслах нэгж байгуулагдлаа

“Экспортын гэрчилгээний нэг цонхны цахим систем”-д МҮХАҮТ нэгдэж, программ хөгжүүлэлтийг бүрэн хийж, ашиглалтад оруулснаа салбарын ААН-үүдэд танилцууллаа. Тус систем 7 дугаар сарын 1-нээс ашиглалтад нэвтрэх бөгөөд мах, махан бүтээгдэхүүний экспортын гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, экспортлогч ААН-үүдэд тулгардаг бэрхшээлийг арилгах, цаг хугацаа, зардал мөнгийг бууруулах, экспортын гэрчилгээг олгоход бүрдүүлдэг баримт бичиг, шат дамжлагыг багасгаж, төрийн хүнд суртлыг бууруулж цахимаар шийдэх боломжийг бүрдүүлэх юм. Мах экспортлоход 26 нэр төрлийн 50 гаруй давхардсан баримт бичиг бүрдүүлдэг байсан бол 15 болж, зарцуулах хугацаа 13-аас 4 хоног болж багасаж байна.

Одоогийн байдлаар БНХАУ-руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй 19 компани байгаа бөгөөд экспортын эрхээ авах гэж сүүлийн 4-5 сар хөөцөлдөж буй олон компани байгаа талаар тухайн ААН-үүдийн төлөөлөл хэлж байлаа. Тэгвэл МҮХАҮТ-аас экспортыг дэмжих, БНХАУ-руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрөл хүсэх, бичиг баримтын бүрдүүлэлтэд туслах нэгжийг дэргэдээ байгуулсныг МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн мэдээлэв. Тус нэгж нь махны экспортын зөвшөөрөл хүсэх, шаардагдах бичиг баримтын бүрдүүлэлт зэрэг асуудлаар зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлэх юм.

"Экспортын нэг цонхны систем"-д одоогоор зөвхөн мах, махан бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагаа хамрагдаж байгаа ч цаашид хөдөө аж ахуйн биржээр арилждаг бүтээгдэхүүний нэр төрөл болох ноолуур, ноос, арьс шир, тосны ургамал зэрэг хөдөө аж ахуйн гаралтай бүх бараа, түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох үйл ажиллагааг системд нэвтрүүлнэ гэж Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-ийн захирал О.Нарандэлгэр хэлэв.

Экспортлогч ААН-үүдийн хувьд бичиг баримтуудаа цаасан хэлбэрээр олон газарт бүрдүүлж өгөх шаардлагагүй болсноор цаг хугацаа, зардал мөнгө хэмнэгдэж байгааг онцолж байлаа. Мөн системтэй холбоотой болон махны экспорттой холбоотой асуудлаар талууд харилцан санал солилцсон юм. Энэ үеэр цаашид махны экспортын зөвшөөрөл хүсэхэд МҮХАҮТ-тай хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Мах, махан бүтээгдэхүүн экспортлогч ААН-үүдэд Экспортын гэрчилгээний нэг цонхны цахим системийг танилцуулах уулзалтад ХХААХҮЯ, ГЕГ, МЭЕГ, Хөдөө аж ахуйн биржийн холбогдох албаны хүмүүс болон 20 гаруй ААН-ийн төлөөлөл оролцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 12 цаг 36 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 12 цаг 36 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 14 цаг 5 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 14 цаг 33 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 14 цаг 41 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 14 цаг 50 мин 1968 оны Чехословакийн хавар 15 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 15 цаг 32 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 17 цаг 6 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 17 цаг 15 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 17 цаг 36 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 18 цаг 26 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 18 цаг 36 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 19 цаг 15 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top