x

"Эдийн засгийн коридор"-ын бүтээн байгуулалтад ХАҮТ-ууд хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцэнэ

Монгол-Хятад-Оросын ХАҮТ-уудын Худалдаа эдийн засгийн XVI нэгдсэн чуулган "Эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад ХАҮТ-уудын хамтын ажиллагаа ба түншлэл" сэдвийн хүрээнд 2023 оны 6 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

Гурван улсын Худалдаа, Эдийн засгийн чуулганд ОХУ-ын ХАҮТ-ын ерөнхийлөгч Катырин С.Н., БНХАУ-ын ОУХДХ-ны орлогч дарга Жан Шао Ган тэргүүтэй 250 гаруй төлөөлөгч, бизнес эрхлэгч оролцоно.

Монгол-Хятад-Оросын ХАҮТ-уудын нэгдсэн чуулганы хүрээнд Эдийн засгийн коридороос гадна хөдөө аж ахуйн экспорт, уул уурхай, аялал жуулчлал, тээвэр логистик, чөлөөт бүс болон хөрөнгө оруулалтын талаар хэлэлцэнэ.

Мөн харилцан мэдээлэл солилцох, мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгах, харилцан туршлага хуваалцах, бизнесийн шинэ боломжийг олж харах, шинэ харилцааны эхлэлийг тавих, түншлэлийг шинэ түвшинд гаргах арга хэмжээ болох юм.

Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 2022 оны гүйцэтгэлээр 21.2 тэрбум ам.доллар байгаагаас гадаад худалдааны 64 хувийг БНХАУ-тай, 12.7 хувийг ОХУ-тай хийж байна. Манай Улс гадаад худалдааны 76.7 хувийг хоёр хөрштэйгөө хийж буй бөгөөд гурван улсын эдийн засгийн чуулган нь Эдийн засгийн коридорын асуудлыг хөндөн хэлэлцэх төдийгүй худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, татвар, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг ач холбогдолтой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 18 цаг 15 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 18 цаг 15 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 19 цаг 45 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 20 цаг 13 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 20 цаг 20 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 20 цаг 30 мин 1968 оны Чехословакийн хавар 20 цаг 57 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 21 цаг 11 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 22 цаг 45 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 22 цаг 54 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 23 цаг 15 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top