x

Элчин сайд А.Н.Евсиков Монгол-Хятад-Оросын “Худалдаа, эдийн засгийн XVI чуулган”-д оролцохоо илэрхийллээ

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Алексей Николаевич Евсиковтой (2023.06.01) уулзлаа.

Уулзалтын эхэнд ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Орос, Монголын худалдаа, эдийн засгийн харилцаа тэнцвэргүй байсаар ирснийг залруулах, худалдааг өргөжүүлэхэд МҮХАҮТ-тай хамтран ажиллана гэдгээ илэрхийлээд МҮХАҮТ-ыг ААН, үйлдвэрлэгчдийн хамгийн том нэгдэл гэж ойлгож байна, ОХУ болон бусад улсуудад ч ийм бүтэцтэй байдаг. Цаашид Оросын зах зээлд Монголын бараа бүтээгдэхүүнийг таниулах, экспортыг нэмэгдүүлэхэд хамтын хүчин чармайлт гаргах шаардлагатай гэв.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Элчин сайд Алексей Николаевичийг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд МҮХАҮТ нь ОХУ-ын ЭСЯ болон Худалдааны төлөөлөгчийн газартай ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлсээр ирснийг тэмдэглэв. ОХУ-ын ХАҮТ нь манай гол түнш, ойр ажилладаг Танхим бөгөөд энэ сарын 8-наас 10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Монгол-Хятад-Оросын Худалдаа, эдийн засгийн XVI чуулганд ОХУ-ын ХАҮТ-ын Ерөнхийлөгч Катырн С.Н болон хил залгаа 13 муж, улсын ХАҮТ-ын удирдлага, нийт 100 гаруй төлөөлөгч оролцоно. Монголын бараа бүтээгдэхүүнийг Оросын зах зээлд таниулах, экспортыг нэмэгдүүлэх нь чухал гэдэгтэй санал нэг байна, үүнийг идэвхжүүлэхэд Танхимуудын болон В2В уулзалтууд чухал нөлөө үзүүлнэ гэж итгэж байна. Энэ удаагийн чуулган олон жил яригдсан Эдийн засгийн коридорын асуудлыг хөндөж, бодит ажил хэрэг болгоход Танхимууд хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцэх бөгөөд чуулганаас гарсан Тунхгийг холбогдох Төрийн байгууллагуудад хүргүүлж, үр дүнд хүрэхэд анхаарч ажиллана гээд чуулганы урилгыг гардууллаа.

Элчин сайд Алексей Николаевич чуулганд ОХУ-аас өргөн бүрэлдэхүүнтэй бизнес групп хүрэлцэн ирж байгааг дурдаад чуулганд оролцохоо илэрхийлж, амжилт хүсэв. Мөн цаашид хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүхий л талаар хамтран ажиллана гэв.

Уулзалтад МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, ОХУ-ын ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга Данзанов Имур Имбаевич, Худалдааны төлөөлөгч Васильев Максим Викторович нар байлцав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 18 цаг 26 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 18 цаг 26 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 19 цаг 56 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 20 цаг 24 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 20 цаг 31 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 20 цаг 41 мин 1968 оны Чехословакийн хавар 21 цаг 8 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 21 цаг 22 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 22 цаг 56 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 23 цаг 5 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 23 цаг 26 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top