Хятадын Олон улсын худалдааг дэмжих хороо (CCPIT) зохион байгуулсан тус уулзалт "Худалдаа хөрөнгө оруулалтаар дамжуулан дэлхийн эдийн засгийн сэргэлт, хөгжлийг ахиулах нь" сэдвийн хүрээнд өрнөв. Оролцогчид дэлхийн эдийн засгийн сэргэлт, хөгжлийг ахиулахад худалдаа, хөрөнгө оруулалт чухал гэдэгт санал нэгджээ.
Дэлхийн 30 гаруй орны бизнес эрхлэгчид сорилтыг даван туулж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг урагшлуулахын төлөөх хамтын шийдвэрийн тунхаглал болох Бээжингийн санаачилгыг нийтэлснээр дээд хэмжээний уулзалт өндөрлөв.