x

НҮБ-ын Даян Дэлхийн Гэрээнд хэрхэн нэгдэн орох тухай уулзалт боллоо

НҮБ-ын Даян Дэлхийн Гэрээ (ДДГ)-нд хэрхэн нэгдэн орох тухай хувийн хэвшил ба НҮБ-ын хамтарсан уулзалт 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр болж, МҮХАҮТ, Танхимын дэргэдэх Компанийн нийгмийн хариуцлага (КНХ) ба Тогтвортой хөгжлийн зөвлөл, уул уурхай, хүнд үйлдвэр, банк, санхүү, хүнсний үйлдвэрлэл, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн компаниуд идэвхтэй оролцлоо. Тухайлбал Төрийн Банк, Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ, Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ТӨХК, IWFCI (Олон Улсын Эмэгтэйчүүдийн Худалдаа Аж Үйлдвэрийн Холбоо), Инвескор ББСБ болон Эдүкэйтэд Энтерпрайз ХХК-ийн төлөөллүүд оролцож санал солилцов.

МҮХАҮТ-ын КНХ ба тогтвортой хөгжлийн зөвлөлийн дарга Ж.Сүнжидмаа хурлыг даргалж, НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Хөгжлийн зохицуулалтын мэргэжилтэн, эдийн засагч Сангвон Лим, НҮБ-ын ДДГ-ний Ази Номхон далайн бүсээс Даян дэлхийн үйл ажиллагаа хариуцсан ахлах менежер Неха Даз болон бүсийн олон нийтийн оролцоог хариуцсан менежер Симиао Юү нар танилцуулга хийлээ. Танилцуулга болон хэлэлцүүлгийн хүрээнд ДДГ-нд нэгдэхийн ач холбогдол, өгөөж, үүрэг хариуцлага мөн хэрхэн нэгдэх талаар дэлгэрэнгүй мэдээлж, харилцан ярилцав.

НҮБ-ын ДДГ-нд Монгол Улсаас одоогоор Хаан банк болон Инвескор нэгдэн орсон бөгөөд энэхүү уулзалт, санаачилгын хүрээнд МҮХАҮТ-ын гишүүн хэд хэдэн томоохон компани, бизнесийн байгууллагууд олон улсын хэмжээний энэхүү чухал санаачилгад нэгдэн орох сонирхлоо илэрхийлээд байна. Түүнчлэн, ДДГ-ний Монголын сүлжээг байгуулах талаар түнш байгууллагууд хэрхэн хамтрах талаар ярилцлаа.

НҮБ-ын ДДГ нь дэлхий даяарх бизнесийн тогтвортой байдал, мөн тэдний нийгмийн сайн сайхны төлөөх үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2000 оноос хэрэгжиж буй олон улсын томоохон санаачилга юм. МҮХАҮТ энэхүү санаачилгад 2006 онд нэгдсэн бөгөөд бизнесийн төлөөллийн гол байгууллагын хувьд ДДГ-ний үндсэн зорилтуудыг дэмжин ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 17 цаг 58 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 17 цаг 58 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 19 цаг 27 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 19 цаг 55 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 20 цаг 3 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 20 цаг 12 мин 1968 оны Чехословакийн хавар 20 цаг 40 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 20 цаг 54 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 22 цаг 28 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 22 цаг 37 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 22 цаг 58 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 23 цаг 48 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 23 цаг 58 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top