Спонсор гишүүний гэрчилгээг гардуулах үеэр МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн танхимын үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцуулж, цаашид хамтран ажиллах чиглэлийн талаар санал солилцов.
МҮХАҮТ-ын СПОНСОР гишүүн болсноор гадаад худалдааны зөвлөгөө мэдээлэл авах, гадаад худалдааны бичиг баримтын баталгаажуулалт хийлгэх, оюуны өмчийн эрхийн бүртгэл зуучлал, бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ авах зэрэг олон давуу талуудтай.
"Хулан Уул" ХХК-ийн хамт олонд бизнесийн өндөр амжилт хүсье!