Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2023 оны А/55 тушаалаар байгуулагдсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, олон нийтээр хэлэлцүүлэх, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгээс “Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-д олон нийтээс санал авахаар ажиллаж байна.
Үүнтэй холбогдуулан МҮХАҮТ-ын зүгээс гишүүн байгууллагуудын саналыг нэгтгэж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах Ажлын хэсэгт хүргүүлэх болно.
Иймд салбарын бизнес эрхлэгчид, гишүүд Та бүхэн хавсралт дахь загварын дагуу саналаа тусгаж 2023.05.22-ны өдрийн дотор puntsag@mongolchamber.mn хаягаар ирүүлнэ үү.
Холбоо барих:
МҮХАҮТ, Бодлого, стратегийн газрын мэргэжилтэн Б.Пунцаг
Утас: 95050084
Хавсралт: