x

Д.Асралт: Дэлхийн хаана ч ажиллах чадвартай мэргэжлийн CEO бэлтгэх нь бидний зорилго

Бизнесийн удирдагчдыг чадавхжуулж, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай 1000 CEO бэлтгэх, мөн төдий тооны хүчирхэг компани бий болгох зорилготой Бизнес академи барууны шилдэг туршлагыг албан ёсны эрхтэйгээр нутагшуулж байна. 

– Business.MN сэтгүүлийн 2023 оны 04 сарын дугаар (№53) -т нийтлэгдсэн ярилцлага -

Харвардын бизнесийн сургууль, Английн Захирлуудын институт зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүнд бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж, “Харвард МенежМентор”, CEO Excellence, CEO Radar зэрэг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж буй Бизнес академийг бид энэ удаа онцоллоо. МҮХАҮТ -ын дэргэдэх уг академи гол зорилгоо дэлхийн түвшинд ажиллах чадвартай гүйцэтгэх удирдлагуудыг бэлтгэх хэмээн тодорхойлж байна. “Бизнесээ эрчимжүүлэх нь” (Boost your Business), “Зоригтой манлайл” (Dare to Lead) зэрэг хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлэхээр зэхэж буй тус хамт олон гурван жил дараалан зохион байгуулсан Executive Summit арга хэмжээгээрээ бизнесийн салбарынхан дунд танигдаад байсан бол тун удахгүй энтертайнмент бизнес болон хөдөө аж ахуйн салбарыг онцолж, олон улсын шилдэг туршлагаас хуваалцах хоёр ч эвент, воркшопын ард гарахаар ажиллаж байна. Үйл ажиллагаагаараа дамжуулан менежерүүд, гүйцэтгэх захирлуудыг чадавхжуулах, холбох, сүлжээ үүсгэх, мөн тэднийг хамтын үйл ажиллагаанд чиглүүлж ажиллахыг зорьж буй Бизнес академийн захирал Д.Асралтай ярилцлаа. 

Тэрбээр “Юнайтед бизнес ривью” хэвлэлийн газрыг үүсгэн байгуулж, өнгөрсөн хугацаанд дэлхийн хамгийн том хедж сан Bridgewater Associates -ийн үүсгэн байгуулагч Рэй Далиогийн “Principles: Амьдрал & Ажлын зарчмууд”, Брене Брауны “Зоригтой манлайл” (Dare to Lead), Pixar студийн ерөнхийлөгч Эдвин Катмулын “Бүтээлч, Inc”, Nike брэндийн үүсгэн байгуулагч Фил Найтын “Пүүзэнд дурлагч” (Shoe Dog), Сет Годины “Энэ бол маркетинг”, Netflix -ийн үүсгэн байгуулагч, CEO Рийд Хастингсийн “Дүрэмгүй дүрэм” тэргүүтэй 20 ном эрхлэн гаргаад байгаа юм.

-Юуны өмнө Бизнес академи хэрхэн байгуулагдсан түүхээс ярилцлагаа эхлүүлье?

-Дэлхийн улс орнуудын худалдааны танхимуудын жишгээр Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) дэргэдээ өөрийн гэсэн сургалтын функцүүдтэй явж ирсэн. Эдгээр нь тухайн цаг үед шаардлагатай ур чадвар, мэдээ мэдээллийг бизнес эрхлэгчдэд олгох богино хугацааны сургалтуудаас голдуу бүрддэг. Үүний нэг нь МҮХАҮТ -ын дэргэдэх Гадаад худалдааны академи буюу гадаад худалдааны менежер, захирлын туслах, нарийн бичиг бэлтгэх сургалт зэрэг цөөн тооны хөтөлбөрийг зохион байгуулдаг функц байв. Харин 2020 онд МҮХАҮТ -ын ерөнхийлөгч О.Амартүвшин уг академийг Бизнес академи болгон өөрчилж, цар хүрээний хувьд өргөжүүлэх ёстой гэж үзсэн. Ингээд дэлхийн шилдэг бизнесийн сургуулиудын контент, сургалт, хөтөлбөрүүдийг нэвтрүүлэхийн зэрэгцээ өөрсдийн гэсэн бие даасан манлайллын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, цаг ямагт өөрчлөгдөж буй нийгэм, эдийн засгийн шаардлагад нийцэж ажиллаж чаддаг, шинэлэг академи байна гэж үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлсон. Бизнесийн удирдагчдыг чадавхжуулъя, 1000 CEO бэлдье, мөн төдий тооны хүчирхэг компани бий болгоё гэсэн гол зорилгын хүрээнд бид академиа өөрчлөн байгуулсан гэсэн үг.

"Цаг үе бизнес эрхлэгчдийг илүү инновацлаг, бүтээлч байхыг шаардаж байна. Хуучинтайгаа зууралдахаас илүү шинэлэг зүйл эрэлхийлэх ёстой гэсэн хандлага хүчээ авч эхэлсэн".

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Бизнес академи Харвардын их сургуулийн Бизнесийн сургуулийн манлайллын хөтөлбөрүүдийг албан ёсны эрхтэйгээр амжилттай хэрэгжүүлж, 300 гаруй төгсөгчийг бэлтгэж, батламж олгосон. Харин ирэх тавдугаар сараас Английн нэр хүнд бүхий Захирлуудын институт (Institute of Directors) -ийн тусгай хөтөлбөрүүдийг дотооддоо зохион байгуулахаар зэхэж байна. Тухайлбал, тэдгээрийн дунд тус институтын  Английн бусад их сургуультай хамтран хэрэгжүүлсэн “Бизнесээ эрчимжүүлэх нь” (Boost your business) буюу Ковид-19 -ийн дараа үйл ажиллагаа, орлого нь тасалдаж, санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан бизнесүүдэд дахин сэргэхэд нь дэмжлэг үзүүлэх, бизнес моделио шинэчлэх, өсөлтийн төлөвлөгөөгөө шинээр боловсруулахад туслах бодит алхмуудыг хэрэгжүүлдэг хөтөлбөр багтаж байгаа. Цаг үе бизнес эрхлэгчдийг илүү инновацлаг, бүтээлч байхыг шаардаж байна. Хуучинтайгаа зууралдахаас илүү шинэлэг зүйлийг эрэлхийлэх ёстой гэсэн хандлага хүчээ авч эхэллээ. Энэ хандлагад тулгуурласан сургалтууд “Бизнесээ эрчимжүүлэх нь” цогц хөтөлбөрт багтсан байдаг.  

"Харвард МенежМентор” хөтөлбөрт суралцаж буй хүн Харвардын экосистемээс гарч байгаа хамаг л охийг хүртэж байна гэсэн үг".

Мөн өмнө нь МҮХАҮТ -аас хэрэгжүүлж ирсэн CEO хөтөлбөрийг CEO Excellence болгон өөрчилж, сургалтын хэлбэрийн хувьд 5-7-3 буюу гүйцэтгэх удирдлагууд таван цөм үйл ажиллагаа, долоон сорилт, гурван кэйс дээр ажиллах сургалтын хэсгүүдийг боловсруулж, өнгөрсөн жил амжилттай хэрэгжүүлсэн. Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан Монголын сургалтын байгууллага, бизнесийн сургуулиудын тогтсон хэлбэрийг өөрчлөхийг бид зорьж байна. Суралцагчдын critical thinking буюу шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх харьцуулалтын арга бол хамгийн үр дүнтэй, өгөөжтэй арга гэдгийг Харвард, Кембриж, Францын INSEAD бизнесийн сургуулиудын амжилттай яваагаас харж болно. Харвардын бизнесийн сургууль гэхэд л кэйс дээр ажиллуулдаг арга барилтай. 1923 онд багш нар нь General Shoe компанийн кэйсийг анх боловсруулан бичиж байсан түүхтэй. Ингэснээр тухайн суралцагч бусад суралцагчийн хамгийн боломжит санаа бодлыг тусган бизнесийг том зургаар харж, тухайн нөхцөл байдалд хамгийн боломжит шийдлийгболовсруулж чаддаг.

Гүйцэтгэх удирдлагуудын хувьд завгүй, ачаалалтай ажилладаг учраас урт хугацаанд суралцахад хүндрэлтэй, бараг боломжгүй байдаг. Тиймээс кэйст тулгуурласан богино хугацааны сургалт илүү үр дүнтэй. Мөн ингэж суралцахдаа дэлхийн түвшний сургуулиудын хөтөлбөрийн агуулгыг тэндхийн багш, судлаач, профессоруудын мэдлэгээр дамжуулан олж авах нь цаашид олон улсад гарч ажиллахад ч чухал нөлөөтэй гэдэг үүднээс бид эдгээр хөтөлбөрийг Монголд нутагшуулж байна. 

-Тэгвэл таны карьер Бизнес академитай анх хэрхэн холбогдсон бэ?

-Би эрх зүйч мэргэжилтэй. МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын арбитр (МОУА) -аас ажлын гараагаа эхлүүлж байсан. Улмаар АНУ -ын Лос Анжелос хот дахь Сан Диегогийн үндэсний их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж, “Бизнесийн маргааныг шийдвэрлэх олон талт арга” сэдвээр магистрын зэргээ хамгаалсан. Нэг үгээр, бизнесийн яриа хэлцэл болон гэрээ хэлцэл хийх талаар сонгон судалсан гэсэн үг. Улмаар Монголдоо ирээд энэ чиглэлээр зөвлөх үйлчилгээний компани байгуулан ажилласан. Бизнесийн хэлцэл гэдэг бизнес эхлэхээс өмнөх харилцааны анхан шатны суурь ур чадвар. Өөрөөр хэлбэл, хамгийн түрүүнд яриа хэлцэл буюу бусдад хэрхэн нөлөөлөх вэ гэх асуудлыг авч үзэх ёстой. 2016 оноос хойш энэ чиглэлээр олон тооны сургалт зохион байгуулж ирсэн байна. Үүний зэрэгцээ 2018 онд бизнесийн боловсролыг дэмжих зорилгоор “Юнайтед бизнес ривью” хэвлэлийн газрыг үүсгэн байгуулсан. Глобал түвшинд хүмүүс бизнесийн ямар сайн ном уншиж байгааг анзаарч, судалсны үндсэн дээр бид орчуулах номоо сонгодог. Энэ утгаараа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, шилдэг удирдагчдын номыг сонгохоос гадна Монголд хэрэгтэй, практикал ач холбогдолтой ном байх ёстой гэсэн зарчмыг баримталдаг. Өнгөрсөн хугацаанд дэлхийн хамгийн том хедж сан Bridgewater Associates -ийн үүсгэн байгуулагч Рэй Далиогийн “Principles: Амьдрал & Ажлын зарчмууд”, Nike брэндийн үүсгэн байгуулагч Фил Найтын “Пүүзэнд дурлагч” (Shoe Dog), Pixar студийн ерөнхийлөгч Эдвин Катмулын “Бүтээлч, Inc” тэргүүтэй 20 ном эрхлэн гаргаад байна. Энэ жилийн тухайд 10-аад шинэ ном хэвлүүлэхээр төлөвлөcөн.  

-Өнгөрсөн нэгдүгээр сард та бүхэн гүйцэтгэх дээд удирдлагуудад зориулсан Executive Summit арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. Уг арга хэмжээ өмнөх жилүүдийнхээс ямар онцлогтой, мөн үр дүнтэй болсон гэж дүгнэж байгаа вэ?

-Бизнес академийн үйл ажиллагаа дөнгөж тогтворжиж эхлэх үед Ковид-19 цар тахал дэгдсэн. Яг энэ үеэр буюу цар тахал дэгдэж эхлэхэд тогтоосон хөл хорио хэд хоног сулрах үеийг ашиглан бид Executive Summit арга хэмжээгээ виртуал байдлаар анх удаа зохион байгуулж байв. Харин хоёр дахь жилдээ “Тасралтгүй суралцъя” уриан дор биет байдлаар зохион байгуулж, бизнесээ хэрхэн шинээр томъёолж, бизнес моделио дахин боловсруулж, өөр хоорондоо яаж шинэ маягаар хамтран ажиллах вэ гэсэн гол мессежийн дагуу илтгэл, хэлэлцүүлгээ өрнүүлсэн. Энэ жилийн тухайд “Өөрчлөлтөөр манлайлъя” сэдвийн хүрээнд тус арга хэмжээг зохион байгууллаа. Учир нь бизнесийн талбар дахь олон шилдэг удирдагчид бизнест өөрчлөлт амин чухал гэж онцолж байна. Мөн өнгөрсөн 20 жилийн инерциэр бид дараагийн 20 жил явах ямар ч боломжгүй. Тиймээс ямар нэг байдлаар үүнийг өөрчлөх ёстой. Тэр дундаа, удирдлагууд өөрсдөө эхэлж өөрчлөгдөж байж дараа нь бизнесээ өөрчилж чадна. Энэ ч үүднээс өнгөрсөн нэгдүгээр сарын арга хэмжээндээ компани гэхээс илүү гүйцэтгэх удирдлага буюу тухайн байгууллагыг удирдаж буй хувь хүмүүст чиглэсэн мессэж илүү өгөхийг зорьсон. Мөн бидний урьж оролцуулсан Пенсильванийн их сургуулийн профессор Кэти Милкмэн “Сорилт ба өөрчлөлт” сэдвээр илтгэл тавьж, манай академиас үүнтэй холбогдох дасгал ажлуудыг ажиллуулахын зэрэгцээ оролцогч бүрт Милкмэний боловсруулсан гарын авлагыг албан ёсны эрхтэйгээр орчуулан дурсгасан. Ингэснээр өөрчлөлт хэрхэн бий болдог, энэ явцад ямар саад бэрхшээл тулгардаг талаарх мэдлэг, мэдээллийг лекц, дасгал, гарын авлага буюу ном гэсэн гурван өөр хэлбэрээр, цогц түвшинд авах боломж бүрдсэн. Харамсалтай нь, Executive Summit -д оролцох хүмүүсийн тоо хязгаартай байсан учраас хүссэн хүн бүр оролцож чадсангүй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 18 цаг 29 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 18 цаг 29 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 19 цаг 59 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 20 цаг 27 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 20 цаг 34 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 20 цаг 44 мин 1968 оны Чехословакийн хавар 21 цаг 11 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 21 цаг 25 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 22 цаг 59 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 23 цаг 8 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 23 цаг 29 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top