x

Татвар төлөгчдийг эрсдэлээс хамгаалах чиглэлээр ажиллана

Татвар төлөгчдийн өдрүүдийг тохиолдуулан "Тогтвортой хөгжил татварын боловсролын академи" НҮТББ-аас санаачлан, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголтакс ТМЗ ХХК, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг хамтран “Таны ирээдүйд татварын боловсрол” уриан дор татвар төлөгчдөд зориулсан нээлттэй хаалганы өдөрлөгийг МҮХАҮТ-д зохион байгууллаа.

МҮХАҮТ-ын орлогч дарга Б.Намжилсүрэн өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “МҮХАҮТ нь Монгол Улсын Засгийн газартай хамтран жил бүр Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэн өргөмжилж ирсэн. 2022 оны ТОП 100 аж ахуйн нэгжийн татварын нийт дүн 4.7 их наяд төгрөг буюу нийт татварын орлогын 30 хувийг бүрдүүлж, 71.5 мянган хүнийг ажлын байраар хангаж байгааг дуулгахад таатай байна. МҮХАҮТ нь бизнес эрхлэгчдийн нэгдсэн дуу хоолой болж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хууль боловсруулах үйл явц, улсын төсвийг хэлэлцэх явцад татвар төлөгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалж, байр сууриа илэрхийлсээр ирсэн бөгөөд цаашид ч энэ чиглэлээр идэвхтэй ажиллах болно” гэв.

Өдөрлөгийн үеэр Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн “Татварын бодлого, шинэчлэлийн чиг хандлага”-ын талаар танилцуулав. Худалдааг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалтыг дэмжих, уул уурхайн салбарын татварын бодлого, түгжрэлийг бууруулахад татварын дэмжлэг үзүүлэх чиглэлүүдээр ажиллаж буй бөгөөд энэ хүрээнд автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулж, нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх, суутган татварын зохицуулалтыг үе шаттай шинэчлэх, биржээр дамжин экспортод гарсан ашигт малтмалд АМНАТ ногдуулах харилцааг нарийвчлан тодорхойлно. Ажилчдаа нийтийн тээврээр зорчих эрх олгосон ААН-д татварын дэмжлэг үзүүлж байна. Мөн цаашид татвар төлөгчдийг эрсдэлээс хамгаалах чиглэлээр анхаарч ажиллана" гэлээ.

“Таны ирээдүйд татварын боловсрол” өдөрлөгийн үеэр татварын бодлого, шинэчлэлийн чиг хандлага, татвар төлөгчдийн хандлага, төлөвшил, тогтвортой хөгжилд татварын боловсролын гүйцэтгэх үүрэг зэрэг татвар төлөгчдийн татварын боловсролыг дээшлүүлэх олон сэдвийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцсон илтгэл, хэлэлцүүлэг явагдлаа. Мөн татвар төлөх үүргийн хэрэгжилтийг хангахтай холбоотой татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдүүд нэгдэн нийгмийн хариуцлагын хүрээнд өдөрлөгт хүрэлцэн ирсэн татвар төлөгчдөд зориулан татварын хууль, татварын төлөвлөлт, татварын эрсдэлийг хэрхэн удирдах талаар болон татвар төлөгчдийн сонирхсон асуудлуудад үнэ төлбөргүй зөвлөгөө үйлчилгээг нэг цэгээс үзүүлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 22 цаг 24 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 22 цаг 24 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 23 цаг 53 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top