МҮХАҮТ-ын дарга Т. Дүүрэн БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо Бүх Хятадын Худалдааг Дэмжих Хорооны орлогч дарга Жан Шао Гантай уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтад Худалдааг дэмжих хорооны Гадаад Харилцааны газрын дарга Янь Сяо Жүн, ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны орлогч дарга Ван Жи Пин, Гадаад харилцааны газрын дарга Рань Жэн Шэн нар оролцлоо.
Энэ үеэр тус хороонд Монгол-БНХАУ-ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын 16 дахь удаагийн гурван талт чуулганд оролцох албан ёсны урилгыг гардуулав. МҮХАҮТ-аас Монгол-БНХАУ-ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын 16 дахь удаагийн гурван талт чуулганыг 2023 оны 6 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд одоогийн байдлаар БНХАУ-ын талаас Шинжаан, Хөнань, Чунчинь, Жиансү, ӨМӨЗО-ны 100 гаруй аж ахуй нэгж оролцохоор бүртгүүлээд байна.