Техник Технологийн Дээд Сургууль - IET, Техник Технологийн Политехник Коллеж, Монгол Коосэн Технологийн Коллеж - Сургуулийн хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэл ХАМТЫН АЖИЛЛАГАА - ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ үйл ажиллагааны хүрээнд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн GIZ Mongolei ТСТБМБС-ын төслийн ахлах Г.Билгүүн, NCD group ПреКОН үйлдвэрийн гүйцэтгэх захирал Д.Энхтүвшин нар хүрэлцэн ирж сургуулийн үйл ажиллагаа, хөтөлбөр, орчинтой танилцаж өгөөжтэй хамтран ажиллахад саналаа солилцлоо.
Өнөөдөр хөдөлмөрийн зах зээлд улс орны эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болох инженер, техник технологийн ажилтны эрэлт хэрэгцээ ихээр бий болж, ур чадвартай ажиллах хүчний хомсдолд ороод байна.
Энэ асуудлыг шийдэхэд олон талын оролцоонд суурилсан хамтын ажиллагаа төр-хувийн хэвшил-сургалтын байгууллагын нягт түншлэл, эдгээрийн эрх ашгийн төлөө нэгдэх, холбох МҮХАҮТ-ын оролцоо, байр суурь, санал санаачилга, хувь нэмэр туйлын чухал билээ.
Бид хамтын хүчээр хууль эрх зүй, бизнес, зах зээлийн орчноо сайжруулж, түншлэлээ бодитой хэрэгжүүлснээр улс орны эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болох чадвартай хүний нөөц, ажиллах хүчтэй байх юм гэдгийг онцлон тэмдэглэлээ.