Хятад-Азийн эдийн засгийн хөгжлийн ассосиацийн уул уурхайн мэргэжлийн хорооноос БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо "Азийн уул уурхайн инновацын хөгжил" хоёр дахь удаагийн чуулганыг зохион байгууллаа. Чуулганд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, МҮХАҮТ, Монголын уул уурхайн ассоциацийн төлөөлөгчид оролцлоо.
МҮХАҮТ-ын Дарга Т.Дүүрэн "Уул уурхайн салбарын хөгжилд тээвэр, логистикийн гүйцэтгэх үүрэг" сэдвээр илтгэл тавьж, эдийн засгийн коридор, нүүрс экспортын хүчин чадал, хамтран ажиллах боломжуудын талаар танилцуулав. Тухайлбал, Тээвэр логистикийн нэгдсэн терминал байгуулах, боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлээр хийгдэх төслүүдийг танилцуулж, хөрөнгө оруулахыг урилаа.
Мөн энэ үеэр МҮХАҮТ, Хятад-Азийн эдийн засгийн хөгжлийн ассосиацийн уул уурхайн мэргэжлийн хороотой хамтран ажиллах санамж бичиг байгуулав.