Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 2024 оны нэгдүгээр сарын 31-нийг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн билээ.
Тухайн үед
-
сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд даваа, лхагва, баасан гаригт,
-
тэгш дугаартай автомашинууд мягмар, пүрэв, бямба гаригт хөдөлгөөнд оролцохоор байв.
Харин шинэчилсэн хуваарийн дагуу тээврийн хэрэгслүүдийг даваагаас баасан гаригт тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах өдрүүдийг тэнцүү хуваарилсан хэмээн Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас мэдээллээ.
Дугаарын хязгаарлалт ажлын өдрүүдэд 08:00-20:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд бямба, ням гарагт үйлчлэхгүй болжээ.