НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 20-нд 13:00 цагаас eBarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
Өмнөх сарын тохирлоор нэг супер азтан тодорч, 5-30 сая төгрөгийн эзэн болсон билээ.
Өнөөдрийн байдлаар и-баримтын системд 41,134,703 баримт бүртгэгджээ.
2023 оны арваннэгдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа системд бүртгүүлж, сугалаандаа хамрагдахыг Татварын байгууллагаас санууллаа.
Сугалааны урамшуулалд:
-
3 орон таарвал /30,000-60,000 төгрөг/
-
4 орон таарвал /40,000-100,000/
-
5 орон таарвал /60,000-500,000 төгрөг/
-
6 орон таарвал /100,000- 5 сая төгрөг/
-
7 орон таарвал /500,000- 10 сая/
-
8 орон таарвал 5-30 сая төгрөг хожих боломжтой юм.